Хэрэгцээгээ тодорхойл
Үйлчилгээгээ сонгож, одоогийн систем болон хүссэн үр дүнгээ тайлбарлана.
ТЕХНОЛОГИ, ТАНЫ ХЭЛЭЭР
Хэрэгтэй шийдлээ сонго.
Үлдсэнийг бид хариуцъя.
ӨӨРТӨӨ ТОХИРОХЫГ ОЛ
Үйлчилгээний үнэ, хугацаа ажлын хүрээгээр тогтоно. Сервер, домэйн болон программын данс хэрэглэгчийн эзэмшилд байна. Захиалгын холболт хаалттай үед хүсэлтийн ноорог бэлтгэнэ. Төлбөрийг банкны бодит орлогоор админ батална. QPay гэрээ хүлээгдэж байна; домэйны автомат бүртгэл шаардлагатай холболт бүрдсэн үед ажиллана.
ЭНГИЙН. ОЙЛГОМЖТОЙ.
Хийх ажил, хугацаа, зардлаа урьдчилан тохирч ажиллана. Бодит захиалга хүлээн авах төлөвийг хуудасны дээр харуулна.
Үйлчилгээгээ сонгож, одоогийн систем болон хүссэн үр дүнгээ тайлбарлана.
Хийх ажлын хүрээ, хүргэлт болон төлбөрийн нөхцөлийг баталгаажуулна.
Ажлын үр дүн, тохиргоо болон ашиглах зааврыг хүлээлгэн өгнө.
МЭДЭХЭД ИЛҮҮДЭХГҮЙ
Домэйн хуудсанд нэрээ хайж, нийлүүлэгчийн API тохируулагдсан үед авах боломж болон USD үнийг шалгана. Эцсийн төгрөгийн санал, эзэмшигчийн мэдээлэл, төлбөр батлагдсан захиалгад шинэ бүртгэлийн автомат холболт ашиглана. Одоогоор HTTPS/Registrar эрх бүрдээгүй бол худалдан авалт эхлэхгүй. Сунгалт, шилжүүлэг тусдаа үйлчилгээ.
Let’s Encrypt сертификат өөрөө үнэгүй. Суулгалт, HTTPS тохиргоо, автомат сунгалт болон арчилгааны ажил тусдаа төлбөртэй байж болно. Hosting SSL-ээ удирддаг бол давхар сертификат шаардахгүй. Төлбөртэй сертификатыг зөвхөн шаардлага болон нийлүүлэгчийн эрх батлагдсаны дараа санал болгоно.
Таны эзэмшилд байна. Ажилд шаардлагатай хүрээ, хугацаагаар удирдах эрх өгнө. Нууц үг болон API түлхүүрийг захиалгын формд оруулахгүй.
Өөрийн худалдан авсан хүчинтэй лицензээр суулгах, идэвхжүүлэх тохиргооны үйлчилгээ санал болгоно. Лицензийн үнэ үйлчилгээний төлбөрөөс тусдаа. Crack болон зөвшөөрөлгүй activation ашиглахгүй.
Эрх бүхий нийлүүлэлт баталгаажаагүй тул AI subscription худалдаа одоогоор хаалттай. Өөрийн албан ёсны эрхээр ашиглах, тохируулах тусламж авч болно. Аккаунт, нууц үг дамжуулахгүй.
Код бүр улс, валют болон ашиглах нөхцөлтэй байж болно. Нийлүүлэгч Монголд ашиглах эрхийг баталгаажуулаагүй бол худалдан авах боломж нээгдэхгүй. VPN ашиглан бүс тойрохыг санал болгохгүй.
Бодит худалдаа нээгдэхээс өмнө бүтээгдэхүүн тус бүрийн буцаалтын нөхцөл батлагдана. Нийлүүлэгдээгүй захиалга, хүчингүй кодыг шалгаж, холбогдох хууль болон нийлүүлэгчийн нөхцөлөөр шийдвэрлэнэ. Бүх бүтээгдэхүүнд буцаалтгүй гэсэн ерөнхий нөхцөл хэрэглэхгүй.